LW62 WIFI ЗАГВАР

ШИНЭЛЭГ, БОЛОВСРОНГУЙ, ХҮЧИРХЭГ

ХБНГУ-д үйлдвэрлэсэн.
  • Том талбайтай өрөө тасалгааг шүүлтүүргүй технологиор чийгшүүлдэг
  • Усны шугамд холбож ашиглах боломжтой
  • Усыг цэвэршүүлж, чийгшүүлэх зориулалттай, Дэлхийн анхдагч, патентаар баталгаажсан шилдэг технологи
  • UVC гэрэл бүхий ариутгах үйлдэлтэй
  • Цахилгаан зарцуулалт маш бага
  • Дуу чимээ маш бага
  • Засвар үйлчилгээ шаардахгүй
  • Хуруу мэдрэгч дэлгэц болон алсын удирдлагатай
  • WiFi холболт ашиглан төхөөрөмжөө гар утаснаасаа удирдах боломжтой

ТАНЫ АМЬДРАЛЫГ ХЯЛБАРЧИЛНА...

LW62 WiFi загвар нь хүчин чадал асар өндөртэй, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн бөгөөд том талбайг чийгшүүлэх хэрэгцээтэй хүн бүхэнд зориулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү төхөөрөмж нь цэвэр усны шугамд холбож ашиглах боломжтой бөгөөд ингэснээр төхөөрөмж өөрөө автоматаар усаа дүүргэж ажиллана гэсэн үг юм. Мөн түүнчлэн засвар үйлчилгээ, төхөөрөмжийн арчилгаа шаардахгүй. Талбайн теннисний талбай шиг том орчинг дангаараа чийгшүүлэх чадамжтай. Шүүлтүүргүй хүйтэн ууршуулах технологи ашиглан 250 мкв хүртэл талбайг чийгшүүлэх боломжтой. Уг төхөөрөмж нь агаар бохирдуулагчид, ахуйн тоос тоосонцор, элдэв үнэрийг агаараас арилгах чадвартай. Чийгшүүлэх үндсэн үйлдлээ гүйцэтгэж байхдаа хэзээ ч бактери, ион, озон зэрэг хүний биед тодорхой сөрөг нөлөөтэй бохирдуулагчид бий болгодоггүй. Мөн уг төхөөрөмж нь талбайг хэтрүүлэн чийгшүүлэхээс сэргийлж ажилладаг.
Энэхүү төхөөрөмжийн өөр нэг гайхамшигт зүйл бол тусгайлан патентлагдсан 3D цэвэршүүлэгч диск, маш амархан угсрах боломжтой усны сав болон Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал юм. Ионы солилцоо бүхий технологи дээр суурилсан бөгөөд ус зөөлрүүлэгчтэй. Засвар арчилгаа бараг шаардлагагүй, 3 сарын турш цэвэрлэхгүйгээр хэрэглэх боломжтой. Алсын удирдлага, мэдрэгч дэлгэцтэй, ус хийхэд хялбар болгох үүднээс угсардаг усны савтай болж өөрчлөгдсөн. Хүйтэн ууршилтын аргаар чийгшүүлэх нь бусад агаар чийгшүүлэх арга шиг сөрөг нөлөө байдаггүй. Та wiFi холболт ашиглан төхөөрөмжөө ВЕНТА апп ашиглан алсаас удирдах, хянах боломжтой.
Үүгээр зогсохгүй уг төхөөрөмж нь UVC ариутгагч гэрэлтэй, өөрөөр хэлбэл энэхүү гэрэл нь усанд нян бактери бий болохоос сэргийлж, тасалгаанд 100% угаасан агаар нийлүүлэх боломжтой гэсэн үг юм. Шинэ интерактив мэдрэгчтэй дэлгэц, маш нам гүм ажиллагаатай, эрчим хүчний хэрэглээ маш багатай байдал зэрэг нь LW62T WiFi-г ямар гайхамшигтай төхөөрөмж болохыг харуулж байна.
Та засвар үйлчилгээ хийх шаардлагагүй, мөн төхөөрөмжөө 3 сарын турш цэвэрлэхгүйгээр ашиглах боломжтой.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ШААРДАХГҮЙ - ДЭВШИЛТЭТ ВЕНТА ЦЭВЭРШҮҮЛЭХ ДИСК

Дэвшилтэт ВЕНТА цэвэршүүлэх дискийн ачаар энэхүү төхөөрөмж нь ямар нэгэн засвар үйлчилгээ шаардлагагүй болж өөрчлөгдсөн. Энэхүү диск нь ионы солилцоо бүхий технологи дээр суурилсан бөгөөд ус зөөлрүүлэгчтэй. Цэвэрлэгч бодис болон ус зөөлрүүлэгч нэмэх шаардлагагүй болсон. Та энэхүү төхөөрөмжийн усны саванд зөвхөн усаа хийгээд л 3 сарын турш ямар нэгэн цэвэрлэгээ арчилгаа хийлгүй тасралтгүй ашиглах боломжтой болсон.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД


ЧИЙГШҮҮЛЭХ ЧАДАМЖ

250 мкв хүртэл талбай

ЧИЙГШҮҮЛЭХ ЧАДАМЖ

150 мкв хүртэл талбай

ЦАХИЛГААН ХҮЧДЭЛ

100-240V 50/60 Hz

ХУРДНЫ ТОХИРГОО

5

ДУУ ЧИМЭЭ

ca. 22/32/42/47/52 dB(A)

БИЕТ ХЭМЖЭЭ

61 x 30 x 52cm

ЖИН

ca. 13kg

ХҮЧИН ЧАДАЛ

approx. 6/9/16/25/38 W

УСНЫ САВ

Цэвэр усны шугамд шууд холбоно

БАТАЛГААТ ХУГАЦАА

2 жил

АЭРИС ХХК
ВЕНТА бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

ХОЛБОО БАРИХ

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 94941250, 99290563
Төхөөрөмжтэй холбоотой бүр төрлийн асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2018 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.