ВЕНТА бүтээгдэхүүнийг худалдан авах шийдвэр гаргасанд маш их баярлалаа. Манай бүх бүтээгдэхүүнүүд нь шинэлэг, хэрэглэхэд хялбар, өндөр түвшний техникийн стандарт хангасан бүтээгдэхүүнүүд байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр чанар, гүйцэтгэл, энгийн хялбар үйл ажиллагаатай гэсэн үг. Хэрэв төхөөөмжтэй холбоотой ямар нэгэн асуудал танд тулгарбал манай үйлчилгээний хэлтэс аль болох хурдан шийдэж өгөх болно.
Хэрэв та төхөөрөмжөө зөв зохистой ашигласан тохиолдолд, ВЕНТА-н зүгээс худалдан авсан өдрөөс хойш 24 сарын хугацаанд бүрэн баталгаа өгөх болно. Хэрэв төхөөрөмжийн хийц болон үйл ажиллагаатай холбоотой алдаа, доголдол байвал бидний зүгээс шаардлагатай сэлбэгийг нийлүүлэх, эсвэл төхөөрөмжийг сольж өгөх зэрэг арга хэмжээг маш яаралтай авах болно.
Энэхүү баталгаат хугацааны нөхцлүүд нь зөвхөн ВЕНТА брэндийн бүтээгдэхүүнд хамааралтай бөгөөд төхөөрөмжийг хууль ёсны дагуу худалдан авсан хүн бүхэнд адилхан үйлчлэх болно.
Мэдээж хэрэг энэхүү баталгаат хугацааны нөхцлүүд нь таны худалдан авах эрхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй болно. Түүнчлэн энэхүү баталгаа нь бусад эрхээс үл хамаарна.
БАТАЛГААТ ХУГАЦААНЫ НӨХЦЛҮҮД
Энэхүү баталгаат хугацаа нь худалдан авсан өдрөөс эхлэн 24 сарын хугацаанд хүчинтэй болно. Баталгаат хугацааны нэхэмжлэл гаргахад албан ёсоор худалдан авсан баримттай байх шаардлагатай.
Баталгааны хугацаанд төхөөрөмжийн хийц болон үйл ажиллагаатай холбоотой доголдол, алдаа бүрэн хамаарах болно. ВЕНТА нь төхөөрөмжийг засварлах болон шаардлагатай сэлбэгийг солихтой холбоотой үйл ажиллагааг үнэ төлбөргүй гүйцэтгэх болно. Баталгааны хугацаанд төхөөрөмжид аливаа засвар өөрчлөлт хийх нь баталгаат хугацааг сунгах нөхцөл болохгүй бөгөөд анхны хугацаа хэвээр үргэлжлэх болно. Мөн төхөөрөмжийн програмыг шинэчлэх, сайжруулах нь баталгаат хугацаа сунгах нөхцөл болохгүй.
Дараах тохиолдлуудад баталгаат хугацаа хамаарахгүй болно.
- Худалдан авсан баримт байхгүй эсвэл өөрчлөлт оруулсан тохиолдолд;
- Төхөөрөмж дээрх сериал дугаар арилгасан, өөрчлөлт оруулсан, сольсон тохиолдолд;
- Төхөөрөмжийг гарын авлагад заасны дагуу зөвөөр ашиглаагүй тохиолдолд;
- Бүтээгдэхүүнийг өөрчлөх, засварлах эрхгүй компани, хувь хүн эсвэл улсад дээрх үйл ажиллагааг гүйцэтгэсэн тохиолдолд; тухайлбал төхөөрөмжийг худалдан аваад өөр улсад аваачиж ашигласан тохиолдолд;
- Үйлчлүүлэгч нь төхөөрөмжийг худалдан авах үедээ төхөөрөмжид байгаа согогыг мэдсэн хэрнээ худалдан авсан бол;
- Төхөөрөмжид хийх шаардлагатай арчилгаа, цэвэрлэгээг гарын авлагын дагуу хийгээгүйгээс үүдэлтэй аливаа согог, алдаа гарсан тохиолдолд;
- Төхөөрөмжийн дагалдах эд ангиудыг солих, тухайлбал баттерей, цэвэршүүлэх диск, шүүлтүүр зэрэг нь баталгаат хугацааны нөхцлийн дагуу солих нөхцөл болохгүй
- Амьтан, аянга цахилгаан, хэвийн бус цахилгаан гүйдэл, гал, ус, байгалийн гамшиг болон тээвэрлэлттэй холбоотой гэмтэл, согог хамаарахгүй болно.