LW45 ЗАГВАР

ЭНГИЙН АЖИЛЛАГАА, ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ ЧИЙГШҮҮЛЭЛТ

Хамгийн их борлуулалттай агаар угаагч болох LW45 нь том талбайтай өрөөнд тохиромжтой бөгөөд хүчин чадал өндөр, найдвартай, дуу чимээ багатай, хэрэглэхэд хялбар, арчилгаа бага шаарддаг бүтээгдэхүүн юм. Германд үйлдвэрлэсэн.
  • Хосолсон үйлдэлтэй: Угаах, Чийгшүүлэх
  • Хэтрүүлэн чийгшүүлэхгүй
  • Хэрэглэхэд хялбар, дуу чимээ багатай, арчилгаа багатай
  • Шүүлтүүр ашигладаггүй, зөвхөн ус ашигладаг
  • Цахилгаан зарцуулалт маш бага
  • Бүх усны хатуулаг тохиромжтой
  • Автоматаар асах/унтрах үйлдэлтэй

ЖИЖИГ ТАЛБАЙД ЗОРИУЛСАН ӨНДӨР ТЕХНОЛОГИ

ВЕНТА LW45 агаар угаагч нь авсаархан, эдийн засгийн хувьд үр ашигтай, том талбайтай өрөөнд ашиглахад туйлын тохиромжтой бүтээгдэхүүн юм. Хүүхдийн унтлагын өрөө, танай зочны өрөө - хаана ашиглахаас үл хамааран хуурай агаарыг угаах, чийгшүүлэх үйлдэл нэгэн зэрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ ямар нэгэн шүүлтүүрийн технологи ашигладаггүй, зөвхөн усаар цэвэрлэдэг. Орчны агаар нь төхөөрөмжөөр орж устай хамт эргэлдэж буй дискээр дамжин чийгшүүлэгдээд буцаж агаарт гардаг. Хэтрүүлэн чийгшүүлэхгүй, нян ялгаруулахгүй, арчилгаа багатай, үнэртүүлэгч ашиглах боломжтой, дуу чимээ багатай - бүхэлдээ төгс бүтээгдэхүүн.

БАЙГАЛИЙН МЭТ АГААР БИЙ БОЛГОХ ШИЛДЭГ АРГА

Усаар дамжуулан 10 μм (10/1000 мм) -с жижиг хэмжээтэй агаар бохирдуулагчдыг шүүнэ. Үүний зэрэгцээ цэвэршүүлсэн усыг төхөөрөмжийн гадаргуугаар ууршуулж ажилладаг. Энэ аргачлалыг шинжлэх ухаанд хүйтэн-ууршуулах технологи гэж нэрлэдэг. Энэхүү аргачлалын хамгийн том давуу тал нь орчны агаарт бохир агаар бохирдуулагч буцаж гарах бүх эрсдэлээс сэргийлэх боломж байдаг. Зарим төрлийн агаар чийгшүүлэгч автоматаар мэдэрч ажилладаг хэдий ч тасалгааны агаарыг хэтрүүлэн чийгшүүлж мөөгөнцөр үүсэх нөхцөл болдог. Харин ВЕНТА хувьд тийм асуудал огтоос байхгүй.

ВЕНТА LW45 загвар нь эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, цэвэрлэхэд хялбар, арчилгаа багатай бүтээгдэхүүн юм. Цахилгааны систем болон сэнсний хэсгийг бүхэлд нь нэг дор хялбархан цэвэрлэх боломжтой. Ямар нэгэн шүүлтүүр ашигладаггүй тул бохирдсон шүүлтүүр солих, цэвэрлэх шаардлага байхгүй.

Төхөөрөмж нь хэрэглэхэд маш энгийн бөгөөд удирдах, хянахад туйлын хялбар. Хийц загварын хувьд тасалгаанд хэрэглэхэд тохиромжтой, бат бөх, өндөр чанартай. Төхөөрөмжийн чийгшүүлэх, угаах үйлдэлд нөлөөлөхгүйгээр үнэртүүлэгч нэмэн ашиглах боломжтой.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД


ЧИЙГШҮҮЛЭХ ЧАДАМЖ

75 мкв хүртэл талбай

ЦЭВЭРШҮҮЛЭХ ЧАДАМЖ

40 мкв хүртэл талбай

ЦАХИЛГААН ХҮЧДЭЛ

100-240V 50/60 Hz

ХУРДНЫ ТОХИРГОО

3

ДУУ ЧИМЭЭ

24/35/45 dB(A)

БИЕТ ХЭМЖЭЭ

45 x 30 x 33cm

ЖИН

ca. 5.8kg

ХҮЧИН ЧАДАЛ

ca. 3-5-8 Watt

УСНЫ ТАНК

10 литр

БАТАЛГААТ ХУГАЦАА

2 жил

АЭРИС ХХК
ВЕНТА бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

ХОЛБОО БАРИХ

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 94941250, 99290563
Төхөөрөмжтэй холбоотой бүр төрлийн асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2018 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.