Түгээмэл асуулт, хариултууд


1. Удирдлагын самбар дахь гэрэл тухай

Систем ажиллаж байх үед, удирдлагын самбар дээрх өнгөт гэрэл шүүлтүүрийн хугацааг харуулж буй гэрэл юм.
Шүүлтүүрийн хугацаа заасан энэхүү гэрэл 4 өөр өнгөөр асдаг:
Ногоон: Шүүлтүүрийн хугацаа 80% хүртэл байх тохиолдолд асна.
Улааншар: Шүүлтүүрийн хугацаа 20% хүртэл байгааг илтгэнэ.
Улаан: Шүүлтүүрийн хугацаа дууссаныг заана.
Анивчсан Улаан: Шүүлтүүрийн хугацаа бүрэн дууссан бөгөөд яаралтай солих шаардлагатайг илтгэдэг.
Ингэснээр агаар цэвэршүүлэгчийн ажиллагаа эрс муудах бөгөөд нийт системийн хэмжээнд үр ашиггүй ажилладаг. Мөн шүүгдэж гарсан агаар нь дутуу цэвэрлэгдсэн байх, зарим тохиолдолд бохир хэвээр байх аюултайг анхаарах хэрэгтэй. Сэнсний хурд заасан гэрэл нь төхөөрөмжийн сэнс хэр хурдтай эргэж байгаад үндэслэн автоматаар асдаг. Энэхүү гэрлийн түвшинг нэмэх тусам сэнсний хурдыг өсгөж байна гэсэн үг юм.

2. Шүүлтүүрийн хугацаа шинэчлэх

Удирдах самбар дээр Улаан гэрэл асах нь шүүлтүүр яаралтай солих болсныг зааж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл шүүлтүүрийн ашиглах хугацаа дууссан гэсэн үг. Шүүлтүүрийнхээ ашиглалтыг хянаж байхаас гадна шүүлтүүрээ солих бүртээ мөн энэхүү хяналтын самбарыг шинэчилж байх хэрэгтэй. Шинэчлэлт хийсний дараа Улаан гэрэл Ногоон болж хувирах болно.
Та түүнчлэн HealthPro® цувралын гарын авлага дахь 4.4.8 хэсэг, Шүүлтүүрийн хугацаа шинэчлэх талаар зааварчилгааг энд дарж татаж авна уу.

3. Агааржуулагчийн касчер захиалах, солих

Та агааржуулагчийнхаа касчер захиалах, солихын тулд манай техникийн албатай холбоо барина уу. Та өөрийн нэр, хүргэлтийн хаяг, утасны дугаар, IQAir-н загвар, сериал дугаар болон яагаад солих шаардлагатай болсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Таны санал биднийг ирээдүйд бүтээгдэхүүнээ улам сайжруулахад маш их тус болох болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол Касчер солих, захиалах. гарын авлагатай танилцана уу.

4. Шүүлтүүр солих зааварчилгаа

HealthPro® загваруудын хувьд ® холбогдох гарын авлагын 6-р бүлэг, шүүлтүүр солих зааварчилгааг үзнэ үү.
GC™ Series Systems загваруудын хувьд гарын авлагын 6-р бүлэг, шүүлтүүр солих зааварчилгааг үзнэ үү.

5. Системээ хэр удаан ажиллуулах, ямар хурдтай ажиллуулах шаардлагатай вэ?

Цэвэршүүлэх шаардлагатай агаарын хэмжээнээсээ шалтгаалан IQAir системийн ажиллагаа үндсэндээ хамаарч өөрчлөгддөг. Ерөнхий агаар цэвэршүүлэх зорилгын хүрээнд төхөөрөмж цагт хамгийн багадаа 2 удаа тасалгаан дахь агаарыг цэвэршүүлдэг. Хэрэв цэвэрлэх шаардлагатай агаар бохирдолт ихтэй эсвэл өндөр зэрэглэлийн цэвэршүүлэлт шаардлагатай бол сэнсний эргэлтийн хурдыг өндөр түвшинд тохируулж, тасалгаан дахь агаарыг ойр ойрхон цэвэршүүлж болно. Ер нь бол цэвэрлэх шаардлагатай хэрэгцээнээсээ хамааран сэнсний эргэлтийн хурд болон ажиллах хугацааг тохируулна гэсэн үг юм.
Төхөөрөмжөө хэр удаан ажиллуулах нь хэрэглэгчийн өөрийн шийдвэрээс хамаарна. Бүх IQAir төхөөрөмж ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр тасралтгүй 24 цаг ажиллаж чадна.
Ерөнхийдөө, сэнсний эргэлтийн хурдыг 6 дээр тохируулан 15 минут орчим ажиллуулахад 70мкв орчим талбайтай өрөөний 50% орчмыг бүрэн цэвэрлэж чаддаг. Жижиг хэмжээтэй өрөөг ийм хурдаар ийм хугацаанд ажиллуулбал үр дүн нь өндөр байх боломжтой. Өрөөний хэмжээ болон сэнсний хурд таны хүссэн үр дүнд хүрэхэд нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл HealthPro® цувралын гарын авлага , 4.3-р бүлэг, Сэнсний хурд болон Агаарын солилцоо хэсгийг сайтар уншиж танилцана уу.

6. IQAir-н HyperHEPA Технологи гэж юу вэ?

The accredited test laboratory Interbasic Resources, Inc. purchased a number of room air cleaners on the open market and tested them for their filtration efficiency. Only the IQAir HealthPro 250 was able to trap over 99% of virtually all types of pollution particles. Since the IQAir HealthPro 100 and HealthPro 150 models feature identical particle filters to the HealthPro 250, the same results can also be expected of these models. The below graphs are based on independent laboratory tests which determined the HyperHEPA filter's removal efficiency for various particle size ranges.

7. PF40 тоноглол суурилуулах зааварчилгаа

PF40™ нь IQAir төхөөрөмжийн суурь хэсэгт суурилуулах сараалжин төмөр бөгөөд маш хялбар суурилуулалт хийх боломжтой. Төхөөрөмжийн доод хэсэгт 8 ширхэг болтоор тогтооно. Сараалж төмрийн доод талд синтетик бүдүүн ширхэгт тоосонцор шүүх шүүлтүүр байрладаг бөгөөд 4 ширхэг хавчаараар бэхлэгдсэн байна. Энэхүү шүүлтүүр хавтан нь бүдүүн, барзгар гадаргуу болон гөлгөр хавтант хоёр талтай. Барзгар гадаргууг дээд талд, гөлгөр гадаргууг доод талд нь харуулан байрлуулах ёстой. Хэрэв зөв суурилуулсан бол төхөөрөмжийг шалан дээр байрлуулахад гөлгөр гадаргуу нь шалруу харж байна гэсэн үг юм. Хэрэглэгч тал энэхүү PF40 тоноглол худалдан авсан бол хайрцаган дотор нь суурилуулалт хийх зааварчилгаа хамт байгаа.

8. IQAir-н хуучин загварт шинэ загварын шүүлтүүрүүдийг ашиглаж болох уу?

Ямар нэгэн асуудалгүйгээр хэрэглэгч та IQAir-н хуучин загвар болон шинэ загварын шүүлтүүрүүдийг сольж хэрэглэж болно. Учир нь шүүлтүүр солих зааварчилгаа, шүүлтүүрийн хэмжээ зэрэг шаардлагатай мэдээлэл огт өөрчлөгдөөгүй бөгөөд танд ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Та төхөөрөмжийнхөө удирдлагын самбараас харж байгаад улаан өнгөтэй болсон шүүлтүүрийг зохих зааварчилгааны дагуу өөрөө сольж болно. Шинэ загварын шүүлтүүрүүд нь урт хугацаанд ашиглах боломжтой болсон бөгөөд хэрэглэгч танд бодит хэмнэлт олгох болно.

9. PF40 тоноглол хэзээ солих ёстой вэ?

PF40™ шүүлтүүрийн хавтанг цэвэрлэх, солих зорилгоор тогтмол шалгаж байх хэрэгтэй. Төхөөрөмжийн удирдлагын самбарт ямар нэгэн гэрэл асаж уг шүүлтүүрийн хавтан дуусаж байгааг илтгэхгүй тул хэрэглэгч та гараар шалгах шаардлагатай болдог. Бодит туршлагаас харахад хоёроос дөрвөн долоо хоногт нэг удаа шалгаж байх шаардлагатай байдаг.

10. IQAir-н шинэ загварын шүүлтүүрүүд юугаараа өөр вэ?

2011 оны дундаас хойш IQAir-н шүүлтүүрийн технологид тогтмол шинэчлэлтүүд хийж эхэлсэн, улмаар бүтээгдэхүүний хийц, технологийг үндсээр нь өөрчилж шинэ загварын шүүлтүүрүүд бий болгосон. Тухайлбал шүүлтүүрийн жинг нэлээдгүй бууруулж, илүү хөнгөхөн болгосон, хамрах талбай болон шүүсэн агаар бохирдуулагчаа агуулах хэмжээг нь нэмэгдүүлсэн. Энэ бүх шинэчлэлтүүд нь агаарын урсгалыг дээд зэргээр нэмэгдүүлж, агаар бохирдуулагчдыг илүү нарийн шүүх чадвартай болсон юм. Түүнчлэн шүүлтүүр бүрийг өмнөхөөсөө 38% урт хугацаанд ашиглах боломжтой болсон. Хэрэглэгч танд зардлын бодит хэмнэлтийг бий болгож өглөө.

11. Шинэ загвар хэр дуу чимээтэй вэ?

Асар өндөр түвшний агаарын урсгал бий болгохоос бусад тохиолдолд IQAir-н шинэ загвар урьд өмнө байгаагүйгээрээ дуу чимээ багатай ажиллах чадвартай болсон. Энэ нь бидний төхөөрөмжийнхөө хийц, дотоод эд анги, шүүлтүүр сайжруулсан зэрэг бүх хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дуу чимээ багассан нь төхөөрөмжийн үр ашигт найдвартай ажиллагаанд нөлөөлөөгүй. Жишээлбэл HealthPro 250 шинэ загварын хувьд сэнсний хамгийн өндөр эргэлт дээрээ өмнөх загваруудаасаа 32% чимээгүй ажиллах чадвартай болсон. Мөн бүтээгдэхүүн тус бүрт дагалдах сертификат дээр дууны хэмжээг давхар шалгаж, мэдээллэдэг болсон.

12. Шинэ загварын шүүлтүүрүүдийг хэр ойрхон солих ёстой вэ?

IQAir нь шүүлтүүрийнхээ хугацааг хянах технологийг анх зах зээлд нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгчид маань аль шүүлтүүр ямар хэмжээнд ашиглагдаж, хэзээ солих, захиалах шаардлагатай болж байгааг өөрсдөө хянах боломжтой болсон. Шүүлтүүрийн хугацаа заасан энэхүү гэрэл 4 өөр өнгөөр асдаг: Ногоон: Шүүлтүүрийн хугацаа 80% хүртэл байх тохиолдолд асна. Улааншар: Шүүлтүүрийн хугацаа 20% хүртэл байгааг илтгэнэ. Улаан: Шүүлтүүрийн хугацаа дууссаныг заана. Анивчсан Улаан: Шүүлтүүрийн хугацаа бүрэн дууссан бөгөөд яаралтай солих шаардлагатайг илтгэдэг. Ингэснээр агаар цэвэршүүлэгчийн ажиллагаа эрс муудах бөгөөд нийт системийн хэмжээнд үр ашиггүй ажилладаг. Мөн шүүгдэж гарсан агаар нь дутуу цэвэрлэгдсэн байх, зарим тохиолдолд бохир хэвээр байх аюултайг анхаарах хэрэгтэй. Сэнсний хурд заасан гэрэл нь төхөөрөмжийн сэнс хэр хурдтай эргэж байгаад үндэслэн автоматаар асдаг. Энэхүү гэрлийн түвшинг нэмэх тусам сэнсний хурдыг өсгөж байна гэсэн үг юм. Шүүлтүүр солих хугацаа дунджаар тооцсон байдлыг энд дарж үзнэ үү.

13. Шүүлтүүрүүдийн ашиглагдах дундаж
хугацаа ямар байдаг вэ?

Шүүлтүүр тус бүрийн ашиглах хугацааг сэнсний хурдыг дундаж, агаарын бохирдлыг дундаж, өдөрт 12 цаг ажиллахаар тооцсон болно. Энд дарж шүүлтүүр солих хугацааг үзнэ үү.

14. IQAir гэж хэн бэ?

Сүүлийн 50 гаруй жилийн турш IQAir нь тасалгааны агаар цэвэршүүлэлтийн тэргүүлэгч бөгөөд анхдагч байсаар байна. 1963 онд бид анх гэрийн болон албан тасалгааны нөхцөлд тохирсон агаар цэвэршүүлэлтийн системийг нэвтрүүлэн салбартаа анхдагч болсон түүхтэй. Дэлхийн өнцөг булан бүр дэх нэр хүндтэй эмнэлгүүд манай IQAir-г сонгож хэрэглэдэг, энэхүү нарийн технологийг анхлан гэр болон албан тасалгаанд хэрэглэх боломжтой болгосон.
Түүнчлэн, IQAir агаар цэвэршүүлэгч нь Олон улсын Агаар Цэвэршүүлэгч үйлдвэрлэгчдийн холбооноос (IAACM) Озон ялгаруулдаггүй төхөөрөмж гэсэн тодорхойлолт авсан байна.
Танд өөр мэдээлэл хэрэгтэй байна уу?
Бидэнтэй This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. эсвэл +976 - 99101185, 99290563 утсаар холбогдоно уу.

АЭРИС ХХК
IQAir бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

Холбоо барих

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 94941250, 99290563
Шүүлтүүр солих болох бусад асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2017 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.