IQAir HealthPro 250 ЗАГВАР

Тасалгааны агаар цэвэршүүлэлтийн шилдэг шийдэл

IQAir HealthPro 250 загвар нь харшил болон агаарын бохирдлын эсрэг шийдэл хайж буй хэн бүхэнд тохиромжтой загвар юм. 85 мкв хүртэл хэмжээтэй Гэр болон албан тасалгаанд ашиглахад туйлын тохиромжтой, өндөр хүчин чадал, найдвартай ажиллагаа бүхий бүтээгдэхүүн болно.

Хэрхэн ажилладаг вэ?


- Аллерги: Туйлын тохиромжтой
- Хэт нарийн тоосонцор & PM10, PM 2.5: Туйлын тохиромжтой
- Вирус, Бактери: Туйлын тохиромжтой
- Тамхи, Нүүрсний утаа: Маш сайн
- Химийн бодис, Элдэв үнэр: Маш сайн
- 1. PreMax Pre-Filter
Агаар нь цэвэршүүлэгч төхөөрөмжийн доод талаас сорогдон орж, энэхүү шүүлтүүрээр анхлан шүүгдэнэ. Энэхүү шүүлтүүр нь нарийн тоосонцор, харшил үүсгэгчид, амьтны үс хялгас болон бусад бүдүүн ширхэгт бохирдуулагчдыг шүүх зориулалттай.
- 2. V5-Cell Химийн бодис, Үнэр хяналтын шүүлтүүр
Хоёр шатлалт V5-Cell шүүлтүүр нь элдэв химийн бодис болон үнэр шүүх зориулалттай хөнгөн цагааны исэл болон идэвхжүүлсэн нүүрсний орцтой шүүлтүүр юм. Тусгайлан боловсруулсан уг шүүлтүүр нь хорт утаа болон элдэв үнэрийг өөртөө шингээн шүүх зарчмаар ажилладаг. 100 гаруй нэр төрлийн хортой утаа болон үнэрийг шүүх чадвартай.
- 3. HyperHEPA шүүлтүүр
Бусадтай харьцуулашгүй онцгой HyperHEPA шүүлтүүр нь хэт нарийн тоосонцор, бактери, Вирус, Элдэв хорт бодисыг шүүх зориулалттай. Уг шүүлтүүрээр цэвэршүүлэгдсэн агаар нь дээд хэсэгт байрлах агаар гадагшлуулах хэсгээр 320 градусаар тасалгаанд агаар түгээнэ.

Дээд зэргийн олон шатлалт шүүлтүүр


IQAir-н бүтээгдэхүүн тус бүр хамгийн аюултай, эмзэг хүнд тохиолдлуудад ч найдвартай ажиллаж байх ёстой тул хамгийн чанартай, найдвартай бөгөөд үр ашиг сайтай шүүлтүүрийг бид бий болгосон юм. Үүгээр зогсохгүй бид төхөөрөмжийнхөө үр ашигт найдвартай ажиллагааг нэг бүрчлэн баталгаажуулж, сертификат олгодог.
ШҮҮЛТҮҮРҮҮДИЙН ДАРААЛАЛ
ШҮҮЛТҮҮРИЙН ТӨРӨЛ

HyperHEPA шүүлтүүр

V5-Cell MG-Filter



PreMax шүүлтүүр



ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Эмнэлгийн зориулалттай HEPA шүүлтүүр (H12/13 зэрэглэл) нь хэт нарийн тоосонцор, харшил үүсгэгчид, вирус, бактерийг хянах зориулалттай.
- Медиа: Шилэн мяндсан материал (нумарсан)
- Зэрэглэл: H12/13
- Үр ашиг: >=99.97% @ >=0.3 микрон | >=99.5% @ дурын хэмжээтэй микрон
- Хамрах талбай: 5 мкв
Хөнгөн цагааны исэл болон Идэвхжүүлсэн нүүрсний орцтой MultiGas шүүлтүүр, олон төрлийн химийн хорт бодис, үнэр шүүх зориулалттай.
- Медиа: MultiGas (granular) AC-4/IA-4
- Багтаамж: 2.5 кг
Нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцорыг хянах өндөр хүчин чадал бүхий эхний давхаргын шүүлтүүр
- Медиа: Шилэн мяндсан материал (нумарсан)
- Зэрэглэл: F8
- Үр ашиг: >=55% @ >=0.3 микрон - Хамрах талбай: 2.8 мкв

Та яагаад энэ бүтээгдэхүүнийг сонгох ёстой вэ?


Бодит туршилтаар баталгаажсан.
IQAir компанийн ерөнхийлөгч Фрэнд Хэмминс өөрөө бодит туршилтанд орж, бүтээгдэхүүнийхээ чадварыг батлан харуулж байна.

Харшил болон Астма өвчлөгсдийн №1 сонголт байж чаддаг
IQAir-тай харьцуулахад өөр ямар ч агаар цэвэршүүлэгч харшлыг ийм өндөр түвшинд арилгаж чадах чадвартай болохоо баталж чадаагүй.

IQAir HealthPro загварын агаар цэвэршүүлэгчид нь салбартаа тэргүүлэгч, анхдагч бүтээгдэхүүнүүд юм. Хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үнэлж, шалгадаг олон улсын нэр хүндтэй шагналуудыг удаа дараалан хүрсэн, allergeyBuyersClub.com-н зүгээс маш аюултай харшил болон астматай хүмүүст хамгийн түрүүнд санал болгодог бүтээгдэхүүн юм.

100% Эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн
Зах зээл дээрх ихэнх агаар цэвэршүүлэгчдийн хувьд хүний биед хортой ямар нэгэн зүйл бий болгож байдаг, тухайлбал озон, ион, химийн бодис, хэт нарийн тоосонцор гэх мэт.

IQAir брэнд бусадтай харьцуулашгүй өндөр технологийн шүүлтүүртэй бөгөөд энэ нь хэрэглэгчдэд маань аюулгүй, баталгаажсан найдвартай ажиллагааг ямар нэгэн сөрөг нөлөөтэй зүйл бий болголгүйгээр, тухайлбал ион, озон, химийн бодис гэх мэт бий болголгүйгээр хүргэх боломжтой болгож байна. Механик шүүлт хийх энэхүү технологи нь агаарыг цэвэрлэх хамгийн үр ашигтай шийдэл байдаг. Агаар дахь бохирдуулагчдыг механик аргаар тусгайлан бэлдсэн материалдаа шингээн авах зарчмаар ажилладаг. Хэрэглэгч та IQAir нь эрүүл мэндийг хамгаалах дээд зэргийн шийдэл санал болгож байхад өөр бусад биеийн тань ямар нэг эд эрхтэнд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн сонгох ёстой талаараа дахин бодож үзэх хэрэгтэй.

Цэвэр Агаар. Баталгаажсан, Найдвартай.
Бид бүтээгдэхүүн бүрээ үйлдвэртээ нэг бүрчлэн шалгаж, үр дүнг нь баталгаажуулдаг. Бүтээгдэхүүн бүр өөрийн тусгай сертификаттай байдаг.

IQAir бүтээгдэхүүн бүр үйлдвэртээ нэг бүрчлэн шалгагдаж, тестлэгдэж, үр дүнгээ баталгаажуулсан байдаг. Бид электрон лазер бохирдол хэмжигч ашиглан шүүлтүүр тус бүр өөрийн үзүүлэлтээ бодит байдал дээр хүрч байгаа эсэхийг шалгадаг. Мөн бүтээгдэхүүн бүрийн нийт системийн үр ашгийг хэмжиж баталгаажуулдаг. Хэрэв бүтээгдэхүүн 99.97% буюу түүнээс доош үр дүнтэй байгаа тохиолдолд худалдаан гаргадаггүй. Бүтээгдэхүүний хэмжилтийн үр дүн, тодорхойлолтыг нэг бүрчлэн тэмдэглэж, хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Хэт нарийн тоосонцорыг өндөр чадвартай шүүнэ.
IQAir бусдаас ялгаатай. Бусад агаар цэвэршүүлэгчдээс 100 дахин жижижг бохирдуулагчдыг шүүх чадвартай.

Хэт нарийн ширхэгт тоосонцор нь 0.1 микроноос жижиг хэмжээтэй байдаг. Энгийнээр ойлговол агаар дахь нийт бохирдуулагчдын 90% нь үүнээс жижиг хэмжээтэй байдаг гэсэн үг. Уг тоосонцорыг үүсгэх гол эх сурвалж нь автомашины утаа, боловсруулах, аж үйлдвэрийн бохирдол, ургамал, тэр байтугай хоол хийхэд хүртэл хиншүүнээс үүсэж байдаг. Вирус нь мөн хэт нарийн тоосонцорын нэг хэлбэр болно. Хэт нарийн тоосонцор нь хүний амьсгалын системээр дамжин цусны системд орж, зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушигны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
Уламжлалт агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгчид 0.3 микрон буюу түүнээс дээш хэмжээтэй тоосонцор шүүх чадвартай технологи ашигладаг. IQAir-х хувьд 0.003 микрон буюу түүнээс доош хэмжээтэй хэт нарийн агаар бохирдуулагчдыг 99.5% цэвэршүүлэх чадамж нь шалгагдаж, баталгаажсан байдаг. Энэ нь бусад агаар цэвэршүүлэгчдээс 100 дахин жижиг, вирусээс 10 дахин жижиг агаар бохирдуулагчдыг шүүх чадвартай гэсэн үг юм. Хөндлөнгийн лабораториуд болон Засгийн газрын холбогдох байгууллагууд энэхүү үр дүнг шалгаж, баталгаажуулсан байдаг.
Та амьдарч буй орчиндоо тохирсон агаар цэвэршүүлэгч сонгох нь хамгийн чухал бөгөөд IQAir брэнд таны ухаалаг бөгөөд хамгийн зөв сонголт байж чадна.

Техникийн үзүүлэлтүүд


Танд үнэ болон бусад шаардлагатай мэдээлэл хэрэгцээтэй байгаа бол (+976) 9910 1185, 9929 0563 утсаар мэргэжилтнүүдтэй холбогдох эсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягруу холбогдоно уу.

СЭНСНИЙ ЭРГЭЛТ БҮРТ НОГДОХ АГААРЫН ХЭМЖЭЭ, M3/H

50 / 100 / 170 / 240 / 310 / 440

ЖИН (ШҮҮЛТҮҮРҮҮДИЙН ХАМТ)

16 кг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЦЭЭ/ХЭРЭГЛЭЭ

220-240V, 50/60 Hz / Standby: <1Wtt, Speed: 20-135Wtt

ДУУНЫ ДАРАЛТ/СЭНСНИЙ ЭРГЭЛТ БҮРТ

Lp: 22-57 dB(A), Lw: 32-67 dB(A) (+-3dB(A))

ХЭМЖЭЭ (ӨНДӨР * ӨРГӨН * УРТ)

HxWxD : 71 x 38 x 41 cm

СЭНСНИЙ МОТОР

Төвөөс зугатах хүчний дагуу эргэдэг, гүдгэр, халуунаас хамгаалагчтай, тасралтгүй хэрэглэж болно.

УДИРДЛАГЫН САМБАР

4 товчлуурт 16 pixel мэдрэгчтэй бөгөөд 2 багана, LC дэлгэцтэй

АГААРЫН СОРОЛТ

Нэгж эргэлтэнд 2 арк

АГААР ГАРГАЛТ

320 градус EvenFlow Diffuser

ИХ БИЕИЙН ӨНГӨ

Цайвар саарал / Цагаан

ХИЙЦ/МАТЕРИАЛ

Хий ялгаруулдаггүй, гадны нөлөөлөлд тэсвэртэй, хэт ягаан туяаны хамгаалалттай

ХЭЛНИЙ СОНГОЛТ

Англи, Франц, Герман, Итали (Хэрэглэгч өөрөө сонгох боломжтой)

ТАСАЛГААНЫ ХЭМЖЭЭ

85 мкв

СЭНСНИЙ ХУРДНЫ ТОХИРГОО

6

ШҮҮЛТҮҮРИЙН УХААЛАГ ХЯНАЛТ

Шүүлтүүр бүрийн солих хугацааг хянах боломжтой.

ЦАГНЫ НАРИЙН ТОХИРГОО

Програмыг олон өөр цаг, гарагт ажиллахаар тохируулах боломжтой.

СЭНСНИЙ ХУРДНЫ ТОХИРГОО

Сэнсний хурдыг 2 өөр төрлөөр тохируулж болно (Өдрийн цаг, Шөний цаг)

ШҮҮЛТҮҮРИЙН ХЯНАЛТ

3 (Бүдүүн, Химийн бодис, Хэт Нарийн)

ДАГАЛДАХ НЭМЭЛТ ЗҮЙЛС

Алсын удирдлага, Зай, Сертификат, Цахилгааны залгуур, Хэрэгслүүд

ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

IEC/ECEE (CB-Scheme), CE, SEV, KTL, GOST-R

Хамгийн өндөр гүйцэтгэлтэй, дуу чимээ багатай агаар цэвэршүүлэгч

IQAir Шинэ загварууд нь сэнсний аль ч хурдан дээр тохируулсан ялгаагүй шүүлтүүрийн хугацаа болон чанарт нөлөөлөхгүйгээр 32% чимээгүй ажиллах чадвартай болсон. Ингэснээр таны амьдарч байгаа орчинд төвөгтэй дуу чимээ үүсгэлгүйгээр цэвэр агаар бий болгох боломжтой болж байна. Төвдөө байрласан сэнсний систем нь шүүлтүүрүүдийн хоорондох дууны тархалтыг жигдрүүлэх зориулалттай. Мөн гадна талын давхар хийц нь дуу нэвтрүүлэхгүй байхаар хийгдсэн. Түүнчлэн резинэн хийц бүхий тусгаарлаглагчид нь сэнсний эргэлтэд төхөөрөмжийг чичирхийлж хөдлөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн. Төхөөрөмжийн доод хэсгээр агаарыг сорж аван дээд хэсгээрээ тасалгаанд түгээдэг. Та унтаж байхдаа ч энэхүү төхөөрөмжийг ажлуулсан хангалттай хэмжээний чимээгүй ажиллаж чадна.

Хамгийн боломжит цэвэр агаарыг бий болгохоор загварчлагдсан

IQAir HealthPro загварууд нь 4 шатлалт шүүлтүүрийн технологи, 3D UltraSeal дизайн болон 320 градусаар агаар түгээх системтэй. Төхөөрөмжийн хамгийн доод талын хэсгээр тусгай зориулалттай сэнс нь агаарыг Prefilter-р дамжуулан сорж аван, төхөөрөмж дотор эргэлтэнд оруулж, дээр байрлах бусад шүүлтүүрийн системрүү хуваарилдаг. 3D UltraSeal дизайн нь төхөөрөмж дотор байгаа цэвэрлэгдээгүй агаарыг буцаан тасалгаанд гаргахгүй хорьж байх зориулалттай. 320-градус агаар түгээх хэсэг нь төхөөрөмжийн дээд хэсэгт байрлах бөгөөд цэвэршүүлсэн агаарыг тасалгааны бүх хэсэгт жигд түгээдэг.

HyperHEPA Шүүлтүүр

IQAir-н HyperHEPA шүүлтүүрийн технологи нь энгийн HEPA шүүлтүүрийн шүүж чадахааргүй нарийн ширхэгт тоосонцоруудыг шүүх чадвартай нь шалгагдаж, баталгаажсан. Салбарын хамгийн өндөр стандарт болох EN1822 дагуу шалгагдаж, баталгаажсан. Мөн бие даасан хөндлөнгийн лаборатори харьцуулсан үнэлгээ хийж, бусад технологиудаас илүү үр дүнтэй болохыг баталгаажуулсан. 0.003 микрон хүртэл хэмжээтэй хэт нарийн агаар бохирдуулагчдыг 99.5% цэвэршүүлэх чадамж нь шалгагдаж, баталгаажсан, өөрөөр хэлбэл бусад агаар цэвэршүүлэгчдээс 100 дахин жижиг бохирдуулагчдыг шүүх чадвартай гэсэн үг. Манай төхөөрөмж тус бүр үйлдвэртээ нэг бүрчлэн шалгагдаж, үр дүнг нь хэмждэг бөгөөд өөрийн гэсэн тусгай сертификаттай үйлдвэрээс гардаг. Хэрэв системийн үр ашиг 99.97%-д хүрэхгүй бол зах зээлд бид нийлүүлдэггүй.

Шүүлтүүр солиход маш хялбар

Хүссэн хүн бүр хэдхэн секундэд шүүлтүүрийг маш хялбархан солих боломжтой. Ямар нэгэн тусгай багаж хэрэгсэл, үйл ажиллагаа шаардагдахгүй. Дээр дээрээс нь давхарлан өрж тавьсан босоо хийц нь шүүлтүүр солих ажиллагааг маш хялбар болгож өгсөн. Хажуу талын босоо түгжээг хялбархан татаж нээх, улмаар шүүлтүүр тус бүрийг шургуулан авах, буцаан хийх зориулалттай. Маш хялбархан засах, солих, арчлах боломжтой болгож өгснөөрөө хэрэглэгчдэд маань тулгарах аливаа хүндрэлүүдийг бүрэн шийдэж өгч байгаа юм.

АЭРИС ХХК
IQAir бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

Холбоо барих

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 94941250, 99290563
Шүүлтүүр солих болох бусад асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2017 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.