Perfect 16 ЗАГВАР

Ажлын байр, Хаус бүхэлд нь цэвэрлэх төгс агаар цэвэршүүлэгч

Perfect 16 загварын агаар цэвэршүүлэгч нь ажлын байр, хаусны агааржуулалтын системд суурилуулан, бүхэлд нь цэвэр агаараар хангах зориулалттай төхөөрөмж юм. Эмнэлгийн түвшний цэвэр агаарыг бүтэн хаус, ажлын байрандаа амьсгалах боломжтой. Дараах хоёр загвар байдаг: ID 2225 (2040 м3/ц) and ID 2530 (3400 м3/ц)

Хэрхэн ажилладаг вэ?


- 1. АГААРЫН ОРОЛТ
Агаар таны байшин, байгууламжийн агааржуулалтын системээр дамжин уг төхөөрөмжрүү орох бөгөөд энэхүү төхөөрөмжийг хүссэн газраа байршуулах боломжтой. Тухайлбал зочны өрөө, байшингынхаа хонгил гэх мэт.
- 2. Perfect 16 ШҮҮХ АЖИЛЛАГАА
Агааржуулагчаар орж ирсэн агаар нь уг төхөөрөмж доторх 4 ширхэг шил, мяндас хольцтой V хэлбэрийн шүүлтүүрүүдээр орж шүүгдэнэ. Нэг төхөөрөмж дунджаар 15.8 мкв талбайг хамарч цэвэршүүлдэг. Ингэснээр таны амьсгалж буй агаарын чанарыг хамгийн багадаа 50 дахин сайжруулж байгаа юм.
- 3. ЦЭВЭР АГААР ТҮГЭЭХ АЖИЛЛАГАА
Цэвэр агаар нь таны байшин, байгууламжийн халаалт, хөргөлтийн системээр дамжин түгээгддэг.

Perfect 16 загвар нь ямар нэгэн тусгай утас, цахилгааны залгуур шаардалгүйгээр ажиллах бөгөөд өдөрт хамгийн багадаа 125 удаа таны байшин, байгууламжийн агаарыг цэвэршүүлж өгөх болно.

Щвейцарь чанар

Щвейцарь чанар гэдэг нь зөвхөн шошго бус энэхүү бүтээгдэхүүн нь өөрөө хаана үйлдвэрлэгдсэнийг илтгэдэг. Түүнчлэн дээд зэргийн чанар, дахин давтагдашгүй байдал, эрхэмсэг дизайн, инноваци, үнэ цэнэ, нарийн найдвартай байдлын илэрхийлэл байдаг. Бидний хувьд бүх бүтээгдэхүүнээ үйлдвэртээ нэг бүрчлэн шалгалт хийж, амласан үр дүндээ хүрсэн тохиолдолд л зах зээлд нэвтрүүлдэг. Бүх үйлдвэрэл Щвейцарь дахь өөрийн үйлдвэрт явагддаг бөгөөд бүтээгдэхүүний эд анги тус бүрийг дээд зэргийн чанартай байлгадаг. Анх 1963 онд тасалгааны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлж эхэлснээс хойш бидний энэхүү суурь зарчим өөрчлөгдөөгүй бөгөөд ажиллагсад бүрийн мөрдлөг болдог. Энэ нь биднийг чанарт хэр зэрэг анхаарал хандуулдаг болохыг харуулж байна.

100% Эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн

Perfect 16 бүтээгдэхүүн нь зөвхөн агаарыг дээд түвшинд цэвэршүүлэх төхөөрөмж биш, аюулгүй, эрүүл, уян хатан байдлыг давхар хангасан төхөөрөмж юм. Энэхүү бүтээгдэхүүн нь 0.003 микрон хүртэл хэмжээтэй хэт нарийн тоосонцорыг өндөр түвшинд шүүх чадвартай.
Бид үйлдвэрлэлдээ аюултай эсвэл батлагдаагүй технологи ашигладаггүй, тухайлбал Электрон цэвэршүүлэлт, Озон үүсгэх, Ионжуулах, хэт ягаан туяа, химийн бодис эсвэл урвалжуулах гэх мэт.
Мөн түүнчлэн, IQAir-н Perfect 16 нь байшин, байгууламжийг бүхэлд нь цэвэрлэх хамгийн өгөөжтэй, тэргүүлэх шийдлийг санал болгож байна.

Эрчим хүчний хэмнэлттэй

Perfect 16 төхөөрөмж нь эрчим хүчний асар хэмнэлттэй технологи, ямар нэгэн нэмэлт залгуур, цахилгаан хэрэглэлгүй агаарыг цэвэршүүлдэг. Агааржуулалтын системд ямар нэгэн хүндрэл учруулахгүй, ачаааллыг нь болон цахилгааны хэрэглээг нь нэмэгдүүлэлгүйгээр агаар цэвэршүүлэх технологи.
Бүхэл агааржуулагч системийн ажиллагааг сайжруулахаас гадна илүү урт хугацаанд тогтвортой ажлуулна. Таны эрчим хүчний хэрэглээний зардалд ямар ч нөлөө үзүүлэхгүй.

Агаарын урсгалыг хязгаарладаггүй

Уламжлалт байшингын агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүд нь агаарын урсгалыг 50% орчим бууруулдаг. Perfect 16 загварын хувьд ердийн стандарт агаар цэвэршүүлэгчээс 10 дахин нимгэн бөгөөд Perfect 16-н V2 загварын шүүлтүүрүүдээр агаар чөлөөтэй нэвтэрч, стандарт агаар цэвэршүүлэгчээс 50 дахин илүү цэвэрлэнэ.
Түүнчлэн энэхүү маш нимгэн агаарын шүүлтүүрүүд нь өөртөө шүүж авсан бохирдуулагчдаа гадагш буцаан алддаггүй. Энэ бүхэн нэгдээд агаарын урсгалыг чөлөөтэй байлгаж байгаа нь жинхэнэ гайхамшиг биш гэж үү.

Хэт нарийн тоосонцорыг шүүх чадвартай нь батлагдсан

Хэт нарийн ширхэгт тоосонцор нь 0.1 микроноос жижиг хэмжээтэй байдаг. Энгийнээр ойлговол агаар дахь нийт бохирдуулагчдын 90% нь үүнээс жижиг хэмжээтэй байдаг гэсэн үг. Уг тоосонцорыг үүсгэх гол эх сурвалж нь автомашины утаа, боловсруулах, аж үйлдвэрийн бохирдол, ургамал, тэр байтугай хоол хийхэд хүртэл хиншүүнээс үүсэж байдаг. Вирус нь мөн хэт нарийн тоосонцорын нэг хэлбэр болно. Хэт нарийн тоосонцор нь хүний амьсгалын системээр дамжин цусны системд орж, зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушигны хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог. Уламжлалт агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгчид 0.3 микрон буюу түүнээс дээш хэмжээтэй тоосонцор шүүх чадвартай технологи ашигладаг. IQAir-х хувьд 0.003 микрон буюу түүнээс доош хэмжээтэй хэт нарийн агаар бохирдуулагчдыг 99.5% цэвэршүүлэх чадамж нь шалгагдаж, баталгаажсан байдаг. Энэ нь бусад агаар цэвэршүүлэгчдээс 100 дахин жижиг, вирусээс 10 дахин жижиг агаар бохирдуулагчдыг шүүх чадвартай гэсэн үг юм. Хөндлөнгийн лабораториуд болон Засгийн газрын холбогдох байгууллагууд энэхүү үр дүнг шалгаж, баталгаажуулсан байдаг. Та амьдарч буй орчиндоо тохирсон агаар цэвэршүүлэгч сонгох нь хамгийн чухал бөгөөд IQAir брэнд таны ухаалаг бөгөөд хамгийн зөв сонголт байж чадна.

50 дахин сайн шүүх чадвартай

Ихэнх агаар шүүгчид нь дан хавтан шүүлтүүрийн технологитой байдаг. Энэхүү Perfect 16 загвар нь V2 буюу Давхар V дизайнтай бөгөөд шүүлтүүр тус бүр 170 метр фит талбайг хамарч цэвэршүүлдэг. Энэхүү онцгой технологи нь энгийн стандарт агаар цэвэршүүлэгчээс 50 дахин илү агаарыг цэвэршүүлэх чадвартай. Асар их хэмжээний агаарын урсгалыг агааржуулагч системээс хүлээн авч, маш богино хугацаанд найдвартай цэвэршүүлж чаддаг.

Тасралтгүй ажиллах чадвартай нь батлагдсан

Intertek/ETL SEMKO байгууллагын зүгээс Perfect 16 загварыг өөрсдийн магадлан итгэмжлэгдсэн лабораторидоо шалгаж үзээд тасралтгүй бөгөөд найдвартай ажиллах чадвартайг нь баталгаажуулсан байна. Өөр ямар ч агаар цэвэршүүлэгч ийм чадвартай байж чадахгүй гэж дүгнэсэн. Түүнчлэн 0.3 микрон буюу түүнээс дээш хэмжээтэй агаар бохирдуулагчдыг 95%, 0.003 микроноос доош хэмжээтэй агаарыг 85% цэвэршүүлэх чадвартай нь батлагдсан.

Давтагдашгүй дээд зэргийн гүйцэтгэл

Бид таны амьдарч байгаа орчны агаарыг 90% цэвэршүүлэх шийдэл санал болгож байна, ингэж чадахгүй бол таны мөнгийг буцааж өгөх боломжтой. Энэхүү 90% цэвэршүүлэлт дотор тоосонцор, бохирдуулагчид, амьтны үс хялгах, вирус, бактери гэх мэт бүх төрлийн бохирдуулагчид ордог. Та өөрийн амьдарч буй бүс нутгийнхаа манай худалдааны албан ёсны борлуулагчидтай холбогдож, лазер хэмжигч ашиглан хэмжилт хийлгэн үр дүнгээ баталгаажуулж үзнэ үү.

2 жилийн баталгаат хугацаа

IQAir Perfect 16 нь таны хамгийн зөв хөрөнгө оруулалтуудын нэг байж чадна. Төхөөрөмж тус бүр үйлдвэрт нэг бүрчлэн шалгагдаж, баталгаажуулагддаг. Ийм учраас бид АНУ болон КАНАД зах зээл дээр голчон төвлөрөн ажиллаж, хэрэглэгчиддээ 2 жилийн баталгаат хугацаа олгож байна. Бусад орны худалдааны төлөөлөгчид ийм эрх эдэлж болно, хэрэглэгч та худалдааны түнштэй холбогдоно уу. Жич: Шүүлтүүр баталгаат хугацаанд хамаарахгүй.

HVAC мэргэжилтэн

"Extreme Makeover: Home Edition" ТВ шоунд манай төхөөрөмж албан ёсоор сонгогдож, бид цэвэр агаар хамгийн ихээр шаардлагатай гэр бүлүүдийн агааржуулалтын системд төхөөрөмжөө суурилуулан ажиллуулсан. Үр дүн нь маш гайхамшигтай байж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг сайжруулж, тэдэнд эмнэлгийн түвшний цэвэр агаарыг бий болгож өгсөн.

АЭРИС ХХК
IQAir бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

Холбоо барих

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 94941250, 99290563
Шүүлтүүр солих болох бусад асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2017 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.