ТАСАЛГААНЫ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭЛТИЙН ДЭЛХИЙН №1 ШИЙДЭЛ.

ХОНГКОНГ-Д ГАРСАН САРС ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ ЗОГСООСОН, ДЭЛХИЙ ДАЯАР ЭМНЭЛЭГ БОЛОН ЭМЧ НАРЫН №1 СОНГОЛТ БАЙЖ ЧАДДАГ БҮТЭЭГДЭХҮҮН.

Сүүлийн 50 гаруй жилийн турш IQAir нь тасалгааны агаар цэвэршүүлэлтийн тэргүүлэгч байсаар байна. Хэт нарийн тоосонцор, агаар бохирдуулагчдыг 99.97% цэвэршүүлэх чадамж нь шалгагдаж, баталгаажсан.
Tablet device

БУСАД БРЭНДҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ИЛҮҮ ОЛОН №1 ШАГНАЛ ХҮРТСЭН.


IQAir -н ЯЛГАРАХ ОНЦЛОГ

Амьсгалж байгаа агаар таны эрүүл мэндийг тодорхойлдог!

Агаарын чанарын талаар нухацтай авч үзэх цаг аль хэдийн болсон байна. Бид таны гэр болон албан тасалгаан дахь агаарын чанарыг хянах хамгийн үр дүнтэй шийдлийг санал болгож байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ УНШИХ

IQAir-н онцгой HyperHEPA шүүлтүүр

IQAir-н патент бүхий HyperHEPA Шүүлтүүр нь РМ2.5 болон түүнээс нарийн ширхэгт бохирдуулагчдыг шүүх чадвартай байдаг.

100% Эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн

Хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, Озон ялгаруулдаггүй, Ионжуулагч технологигүй, Эрчим хүч болон Зардал хэмнэлттэй.

Салбарын хамгийн өндөр стандарm болох EN1822
дагуу шалгагдаж, баталгаажсан

Бусад агаар цэвэршүүлэгчдээс 100 дахин жижиг бохирдуулагчдыг өндөр түвшинд шүүх чадвартай.

Хорт утаа болон Элдэв үнэр шүүх чадвартай

100 гаруй нэр төрлийн хортой утаа болон үнэрийг шүүх чадвартай гэдгээрээ бусад ижил төст технологиос илүү хүчин чадалтай шүүлтүүр юм.

IQAir НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бид УЛААНБААТАР ХОТЫН агаарын чанарыг сайжруулахын төлөө хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Улаанбаатар хот нь Дэлхийн хамгийн их бохирдолттой хотуудын нэг юм.

Метр куб тутамд агуулагдах РМ хэмжээгээр Улаанбаатар хот нь Дэлхийн хамгийн их бохидолллтой хотуудын нэг болж байна. Энэхүү нарийн ширхэг тоосонцор, ялангуяа РМ10, РМ 2.5 нь хүний биеийн уушиг, зүрхийг ихээр хордуулдаг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монголд хийсэн судалгаагаар агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах боломжгүй байна гэж үзээд дунд шатны зорилтот хэмжээг 70мкг/м3 байхаар тогтоосон ч Улаанбаатар хотын агаарын чанар энэхүү хэмжээнээс даруй 10 дахин өндөр, уг стандартад хүрэхийн тулд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80% бууруулах шаардлагатай байгаа талаар зөвлөсөн байна. Гэвч үүнд хүрэхийн тулд ихээхэн хэмжээний цаг хугацаа болон хөрөнгө шаардагдах нь тодорхой.
Энэхүү асуудалд бид бүхэн санаа зовж, шийдвэрлэх арга замуудыг хайсны үндсэн дээр төрөлх хотынхоо агаарын чанарыг сайжруулах зорилгоор Дэлхийн №1 шийдлийг Монголдоо нэвтрүүлээд байна.

Канад улсын Симон Фразер их сургуулиас 2013 онд Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар дараах дүгнэлт хийгдсэн байна.

10 нас баралт тутмын 1 нь

агаарын бохирдлоос үүдэлтэй байна.

Уушигны хорт хавдрын 40%, Зүрх судасны өвчнөөс
үүдэлтэй нас баралтын 29%

нь гадна орчны бохир агаараас үүдэлтэй байна.

IQAir-н БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Хэрэглэгч бүрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг бид санал болгож байна.

IQAir нь дээд зэргийн гүйцэтгэл, үнэ цэнэ, өндөр чанар бүхий агаар цэвэршүүлэгчдийг хэрэглэгчиддээ хамгийн аюулгүй, эрүүл, эрчим хүч болон зардлын хэмнэлттэй технологийн хамт санал болгодог. IQAir агаар цэвэршүүлэгчид нь озон хий ялгаруулдаггүй, ионжуулагчгүй, элдэв химийн бодис, үнэр, эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаггүй, ашигладаггүй. Та амьдарч буй орчиндоо тохирсон агаар цэвэршүүлэгч сонгох нь хамгийн чухал.
IQAir брэнд таны хамгийн зөв бөгөөд ухаалаг сонголт байж чадна.

HealthPro Series: Тасалгааны агаар цэвэршүүлэлтийн №1 шийдэл

Шууд нийлүүлэх боломжтой


Хэт нарийн тоосонцор, авто болон үйлдвэрийн утаа, нүүрсний утаа, харшил үүсгэгчид, вирус, нянгын эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн.

GC MultiGas: Элдэв үнэр, Химийн бодисын эсрэг шалгарсан шийдэл

Шууд нийлүүлэх боломжтой


Элдэв үнэр, Химийн бодис, Хортой утаа, Тоосонцор, Химийн нэгдлүүд, цавуу, будаг, цацлага цэвэршүүлэх бүтээгдэхүүн.

Perfect 16: Сууц, Барилгын агаарыг бүхэлд нь цэвэршүүлэх технологи

Захиалгаар нийлүүлэх боломжтой


Хэт нарийн тоосонцор, авто болон үйлдвэрийн утаа, нүүрсний утаа, харшил үүсгэгчид, вирус, нянгын эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн.

CleanZone: Өндөр хүчин чадал бүхий агаар цэвэршүүлэх шийдэл

Захиалгаар нийлүүлэх боломжтой


Эмнэлэг, Аж үйлдвэр, Нийтийн үйлчилгээний газар, талбайд зориулсан агаар цэвэршүүлэх шийдэл

IQAir ТЕХНОЛОГИ болон ЯЛГАРАХ ОНЦЛОГ


Дээд зэргийн олон шатлалт шүүлтүүр: Онцгой HyperHEPA болон Хорт утаа, Элдэв үнэр шүүх нарийн технологи

IQAir-н HyperHEPA шүүлтүүр нь салбарын хамгийн өндөр стандарт болох EN1822 дагуу шалгагдаж, баталгаажсан. Энэхүү технлоги нь энгийн HEPA шүүлтүүрээс ч илүү нарийн ширхэгт тоосонцорыг шүүх чадалтай. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүтцээр нь задлан харвал гэр хорооллын утаа, нүүрснээс үүдэлтэй агаар дахь химийн нэгдлүүд, хорт хий, элдэв үнэр маш өндөр байдаг бөгөөд эдгээр бүх 100+ хорт утааг IQAir-н Хөнгөн цагааны исэл, идэвхжүүлсэн нүүрсний орцтой шүүлтүүр нь өндөр түвшинд шүүж чадна гэдгээрээ ижил төст нүүрсэн шүүлтүүрээс хамаагүй илүү хүчин чадалтай юм. Хэрэв та эдгээрийг нүдээр үзэхийг хүсвэл манай Showroom дээр ирж агаарын бохирдол хэмжигч багарааж хэмжилт хийлгэн харах боломжтой.
Хөндлөнгийн лабораторын тестийн үр дүн

IQAir-н онцгой HyperHEPA шүүлтүүр

Үр дүн нь баталгаажсан


АЭРИС ХХК
IQAir бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

Холбоо барих

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 99101185, 99290563
Шүүлтүүр солих болох бусад асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2017 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.