CleanZone SL ЗАГВАР

Хүчирхэг, Дуу чимээ багатай агаар цэвэршүүлэгч төхөөрөмж.

CleanZone5000 загварын төхөөрөмжүүд нь асар өндөр хүчин чадал, үр дүнтэй агаар цэвэршүүлэлтийг маш бага дуу чимээтэйгээр гүйцэтгэх шийдэл юм. Уг төхөөрөмж нь эмнэлэг, нийтийн үйлчилгээний танхим, үйлдвэр, барилгын талбайд ашиглахад тохиромжтой. Тасалгаа, талбай хооронд зөөж тээвэрлэхэд туйлын хялбар, хүссэн орчиндоо ажиллуулах боломжтой. Бүтээгдэхүүний танилцуулгаас техникийн үзүүлэлтүүдийг илүү дэлгэрэнгүй харах боломжтой.

Агаарын бохирдлын дээд зэргийн хяналт

CleanZone SL загвар нь хэт нарийн ширхэгтэйгээс эхлээд том ширхэгтэй хүртэл бүх төрлийн дизель тортог, харшил үүсгэгчид, элдэв вирус болон бусад бүх төрлийн агаар бохирдуулагч тоосонцоруудыг өндөр түвшинд шүүж цэвэршүүлэх чадвартай. Энэхүү төхөөрөмж нь албан тасалгаа, эмнэлэг, нийтийн үйлчилгээний тамхим, үйлдвэр, барилгын талбай гэх мэт агаарын бохирдолд өртсөн, өртөж болзошгүй бүхий л газарт ашиглагдах зориулалтаар бүтээгдсэн. 0.3 микрон болон түүнээс дээш хэмжээтэй агаар бохирдуулагч тоосонцоруудыг 99% шүүж цэвэршүүлэх чадвартай нь туршилтаар баталгаажсан. Дизель тортог, харшил үүсгэгчид, элдэв вирус болон бусад бүх төрлийн агаар бохирдуулагч тоосонцоруудыг шүүн авч, буцаагаад цэвэршүүлсэн агаарыг уг төхөөрөмж нь өөрийн дээд хэсэгт байрлах хэсгээрээ нийлүүлдэг.

Аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан төхөөрөмж

CleanZone SL загвар нь нийтийн үйлчилгээний танхим, оффис, анги танхим, эмнэлэг болон барилгын сайтуудад ашиглагдахад зориулан бүтээгдсэн. Түүнээс гадна бусад агаар цэвэршүүлэгчтэй адилгүй, маш өндөр түвшинд агаарыг цэвэршүүлэх чадвартай. Төхөөрөмжийн шүүлтүүр, сэнс, тохиргоо, цахилгааны системд хэн нэгэн дураараа хүрэх боломжгүй бөгөөд зөвхөн эрх бүхий хүмүүс л хандах боломжтой байдлаар шийдэгдсэн.

Дагалдах эд анги

Төхөөрөмжийг дагалдах олон төрлийн эд ангиуд нь уг төхөөрөмжийг ашиглахад хялбар, уян хатан, хүчирхэг болоход тусалдаг. Төхөөрөмжид сонголтоор дуу намсгагч төхөөрөмж нэмж захиалах боломжтой, гэхдээ уг төхөөрөмжгүй ч байсан энэхүү бүтээгдэхүүн дээд зэргийн дуу чимээ багатай байдлаар ажилладаг. Хөдөлгөөнт байдлаар ашиглах зорилготой байгаа бол дугуй нэмж авах боломжтой, энэ нь таныг тээвэрлэлт хийхэд ямар ч саадгүй болоход тусална. Аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүнд мөн нэмэлтээр давхар гадуур гэр захиалж авах боломжтой, ингэснээр төхөөрөмжийг ямар ч орчинд ашиглахад улам аюулгүй болгож байгаа юм.

Швейцарь чанар

Щвейцарь чанар гэдэг нь зөвхөн шошго бус энэхүү бүтээгдэхүүн нь өөрөө хаана үйлдвэрлэгдсэнийг илтгэдэг. Түүнчлэн дээд зэргийн чанар, дахин давтагдашгүй байдал, эрхэмсэг дизайн, инноваци, үнэ цэнэ, нарийн найдвартай байдлын илэрхийлэл байдаг. Бидний хувьд бүх бүтээгдэхүүнээ үйлдвэртээ нэг бүрчлэн шалгалт хийж, амласан үр дүндээ хүрсэн тохиолдолд л зах зээлд нэвтрүүлдэг. Бүх үйлдвэрэл Щвейцарь дахь өөрийн үйлдвэрт явагддаг бөгөөд бүтээгдэхүүний эд анги тус бүрийг дээд зэргийн чанартай байлгадаг. Анх 1963 онд тасалгааны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлж эхэлснээс хойш бидний энэхүү суурь зарчим өөрчлөгдөөгүй бөгөөд ажиллагсад бүрийн мөрдлөг болдог. Энэ нь биднийг чанарт хэр зэрэг анхаарал хандуулдаг болохыг харуулж байна.

CleanZone SL төхөөрөмжийн давуу талыг олон төрлийн судалгаагаар баталгаажсан

Бие даасан гуравдагч лабораториуд IQAir төхөөрөмжийн шүүлтүүрийн технологийн өндөр чадамжийг төрөл бүрээр туршиж үзээд, бусад ижил төрлийн төхөөрөмжүүдээс давуу болохыг баталгаажуулсан байдаг. Тухайлбал, АНУ-н Калифорниа мужийн Риверсайд инженерингийн их сургуулийн хүрээлэн буй орчны технологийн судалгааны хүрээлэн CleanZone SL төхөөрөмжийг туршиж үзээд нүүрсхүчлийн хэт ислийг 90%, хэт нарийн ширхэгт тоос, тоосонцорыг 94% арилгаж байгааг тогтоосон байна. Бусад засгийн газрын судалгааны институциуд мөн ижил төстэй судалгааны үр дүн гаргасан байдаг. Бүх төрлийн вирус, нян, харшил үүсгэгчид, тоосонцор, агаар бохирдуулагчдыг нарийн шүүж, цэвэршүүлэх боломжтой болсон.

АЭРИС ХХК
IQAir бүтээгдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны борлуулагч
Бид Монголчуудаа эрүүл, урт удаан амьдрахад хувь нэмрээ оруулах зорилгоор Дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлээд байна. Монголдоо эрүүл амьдарцгаая.

Холбоо барих

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
+976 - 94941250, 99290563
Шүүлтүүр солих болох бусад асуудлаар This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар холбогдоно уу.
What3Words хаяг: escalated.loops.thinker
2017 - АЭРИС ХХК. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, НИЙТЛЭЛҮҮДИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БОЛОН ДУРДАЛГҮЙГЭЭР НИЙТЛЭХ, ХУУЛБАРЛАХ, ЭШ ТАТАХЫГ ХОРИГЛОНО.